Орхон аймагт 23 мянган мод тарина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон-Хятадын найрамдлын төвийн санхүүжилтээр, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн Баян-Өндөр суманд 23 мянга мод тарих, ойжуулалтын ажлыг энэ сарын 29-нд эхлүүлнэ.
Цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах хүрээнд
Монгол залуусыг сургах, хүний нөөцийн туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллах талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Олон улсын Ойска байгууллагын зөвлөх Тошихиро Накано, професор Тогаши
Сатоши, “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг
хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.
Түүнчлэн, нэг удаагийн үйл ажиллагаа бус, тодорхой чиглэлүүдээр санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар
тогтсоныг БОАЖЯ мэдээлэв.
1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар эхний ээлжид 23 мянган мод тарих ажлыг төлөвлөжээ.