Төмөр замын аюулгүй байдлын олон улсын жишиг стандарт нэвтрүүлэх туршлага судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-20 11:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргааны Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Барбара К.Барр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр АНУ-ын Холбооны Төмөр замын Захиргаанаас өөрийн байгууллагын Аюулгүй байдлын албаны мэргэжлийн чиг үүрэг, хариуцлага, аюулгүй байдлын хяналт шалгалтууд, хяналт шалгалтыг хаана, хэрхэн хийхийг шийдэх, эрсдэлийн үнэлгээ, төмөр замын зохицуулалтын үйл ажиллагааны талаар танилцуулав.


Ерөнхий инженер Т.Батзориг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын бүтээн байгуулалт, суурь бүтэц ашиглалт, тээвэр зохион байгуулалт, төмөр замын аюулгүй ажиллагааны талаар төлөөлөгчдөд танилцуулж, туршлага солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ.


Ташрамд дурдахад, АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргааны төлөөлөгчид энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын төмөр замын салбарын төлөөллүүдийг хамруулсан "Төмөр замын аюулгүй байдал, судалгаа" семинарыг зохион байгуулсан юм. Сургалтад "Монголын төмөр зам" ТӨХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, туршлага судалжээ. 

Холбоотой мэдээ