"Бүс ба Зам"-ын дээд түвшний уулзалтад 110 гаруй орны төлөөлөгчид оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд явуулж буй олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний 3-р чуулга уулзалт ирэх 10 дугаар сард Бээжин хотноо болно. Одоогоор тус чуулга уулзалтад 110 гаруй орны төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдээллээ.
Түүний хэлснээр, уг чуулганы хүрээнд хамтын ажиллагаа, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн асуудлыг хэлэлцэх дээд түвшний гурван чуулга уулзалт болно. Түүнчлэн тасалдалгүй үргэлжлэх худалдаа арилжаа, ард түмний хүсэл эрмэлзлийг харилцан ойртуулах, судалгааны төвүүдийн мэргэжилтнүүдийг солилцох зэрэг сэдвээр зургаан форум зохион байгуулна.
Чуулга уулзалтын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна гэж Мао Нин мэдэгдлээ.
“Бүс ба зам” нь “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгоны зам” /New silk road economic zone and XXI century maritime silk road economic/ гэдэг нэршлийн товчлол бөгөөд далайн зам нь Хятадын Гуанжөү хотоос Вьетнам, Тайланд, Малайз, Сингапур, Индонезоор дамжин Энэтхэг улсад хүрэх бол хуурай газрын зам нь ӨМӨЗО-ны Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос эхлээд Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Ирак, Сири, Туркээр дамжин цааш Болгар, Румын, Чех зэрэг Зүүн Европын орнуудаар дамжин Герман зэрэг баруун Европ улсууд хүртэл 6500 км үргэлжлэх юм.