БАЯНХОНГОР: Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв нэр бүхий шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-20 16:38:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Алсын гялбаа” сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв нь аймгийн төвийн Үдшийн захад энэ сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна.


Тус төв өндөгний цус хатган элэгний В, С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгал харгалзахгүй үнэ төлбөргүй хийж, 5 минутын дотор хариуг гарган үйлчлүүлэгчид хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байна.


Олны урсгалын дагуу тус төв байгуулагдснаар 50 гаруй хүнийг шинжилгээнд хамруулан тэмбүүгийн таван тохиолдлыг эрт  илрүүлээд байгаа аж. 


Тус төвийн үйл ажиллагаатай Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр очиж танилцан, аймгийн удирдлага сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх цогц орчин болгоход анхаарч ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэгт чиглэл болгов. 



Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийг хүн ам их төвлөрсөн зах, худалдааны төвүүдэд байрлуулснаар эмнэлэгт дугаар дараалал үүсгэхгүй байх боломж бүрдэж байгаа бөгөөд явуулын хүн ам, залуучууд, эрэгтэй, эмэгтэй бүх насныхан үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ