БАЯНХОНГОР: 100 хувийн тэтгэлгээр 20 оюутан суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-21 08:39:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хот болон Жючюань хот хооронд нөхөрсөг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючюань хотын Мэргэжил Технологийн Коллежид орон нутгийн 20 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах тухай хэлэлцэн тохиролцжээ.


Хүүхдүүдэд тэгш боломжийг олгон бүртгэл мэдээллийг орон мэдээллийг хэрэгслээр нээлттэй явуулж, суралцагчдыг бүртгэн шалгаруултыг хийснээ албаныхан мэдээлсэн юм. Ийнхүү энэ сарын 20-ны өдөр Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг нар оюутан болон эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзан, хариуцлагатай амжилттай суралцаж төгсөөд мэдсэн сурснаа орон нутагтаа хэрэгжүүлэхийг захиж, талуудтай хариуцлагын гэрээ байгууллаа.


Гэрээний хүрээнд дээрх 20 суралцагч төгсөөд орон нутагтаа таваас доошгүй жил ажиллах бөгөөд оюутнаас гадна ар гэрийн төлөөлөл баталгаа гарган гэрээнд гарын үсэг зурсан байна.


БНХАУ-ын 100 хувь тэтгэлгээр суралцах оюутнуудаа Баянхонгор сумын холбогдох албаны төлөөлөл тун удахгүй коллежид нь хүргэж өгөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ