Санал тоолох 66 төхөөрөмж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-19 12:34:15

Сумын ИТХ- ын ээлжит сонгуульд санал тоолох 66 төхөөрөмж ажиллана. Санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах 81 даамал бэлтгэн, сонгуулийн хороонд ажиллах үнэмлэхийг нь олгожээ.

Дундговь аймгийн 15 сумын ИТХ- ын сонгууль 66 тойрогт явагдах бөгөөд нийт 604 нэр дэвшигч 295 мандатын төлөө өрсөлдөнө. Нэр дэвшигчид энэ сарын 29- нд нэр дэвшигчийн үнэмлэхээ харъяа сонгуулийн хорооноос гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ