БАЯНХОНГОР: 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Намрын ногоон өдрүүд-Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд 20 сумын 270 гаруй иргэн, ААН оролцож, 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Монгол хүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, хамгаалах бодлогын хүрээнд Төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагтаа идэвхжүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион явуулсан байна. Дээрх зорилгын хүрээнд аймгийн ИТХ-аас орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин 21 сая төгрөгийн шагналын сантай нээлттэй уралдааныг зарлаж, нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг ийнхүү шалгаруулсан байна.
Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдаан, үзэсгэлэн худалдааны шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов, ХХААГ-ын дарга У.Балжинням нар гардуулсан юм.
“Намрын ногоон өдрүүд–Баянхонгорын Брэнд бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны шилдэг оролцогч, шилдэг бүтээл шалгаруулах болзолт уралдаанд:
ИМПОРТЫГ ОРЛОСОН, ЭКСПОРТ РУУ ЧИГЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
1 дүгээр байр "Сүүн бэлэгдэл" ХХК Эрдэнэцогт
2 дугаар байр "Их халбаганат" ХХК Баянлиг
3 дугаар байр "Тэмээн таваг ааруул" /өрхүүд/ Бууцагаан
ШИЛДЭГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ
1 дүгээр байр “Даян дуулим” ХХК Баян-Овоо
2 дугаар байр “Бат гутал” ХХК Баянхонгор
3 дугаар байр “Шалсай рожа” ХХК Тугалхан багц Баянхонгор
ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СУМ
1 дүгээр байр Бөмбөгөр сум
2 дугаар байр Баацагаан сум
3 дугаар Баян-Өндөр сум
4 дүгээр байр Нийгмийн түншлэл Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дундын бүлэг Баянхонгор Дуламсүрэн
ШИЛДЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
1 дүгээр байр “Зөөлөн гангарах гутлын” цех Баянцагаан
2 дугаар байр “Органик эдийн саван” Бадамханд Баянхонгор
3 дугаар байр Т.Батжаргал /иргэн/ Шинэжинст
ШИЛДЭГ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ
1 дүгээр байр С.Лхагвасүрэн /Тарвас/ Бөмбөгөр
2 дугаар байр Ж.Алтанхуяг Жаргалант
3 дугаар байр Д.Борхүү Өлзийт
ШИЛДЭГ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
1 дүгээр байр “Уртнастын эх” ХХК чонон Баянхонгор
2 дугаар байр “Тэргүүн богд” ХХК цагаан идээний багц Богд сум
3 дугаар байр “Пүүлээ бэст ГДУ” ХХК Баянхонгор
“Намрын ногоон өдрүүд-Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэгч, бүтээгч, малчид болон хоршоодыг холбож өгч, тэдний бизнесийг олон нийтэд таниулж байгаагаараа өндөр ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байв.