Туркийн Төв банк бодлогын хүүгээ 30 хувьд хүргэж өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-22 14:14:43

АНКАРА. /Anadolu/. Туркийн Төв банк инфляцыг бууруулах, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мөнгөний бодлогыг чангатгах арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, бодлогын хүү 25 хувь байсныг 30 хувь болгож өсгөх шийдвэр гаргажээ. 


Өнгөрсөн зургаадугаар сард Төв банк 2021 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 8.5 хувиас 15 хувьд хүргэж нэмэгдүүлсэн юм. Энэ нь Төв банкны шинэ тэргүүн Хафиз Гайе Эрканы анхны шийдвэр байв. Тухайн үед уг шийдвэртэй холбоотойгоор Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн нэг ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшинд хүрч, 26 гаруй лирад хүрсэн байна. Харин наймдугаар сард бодлогын хүүг 17.5 хувиас 25 хувь болгож өсгөсөн нь ихэнх шинжээчийн хувьд гэнэтийн шийдвэр болж байв.



Холбоотой мэдээ