Монголын ширээний теннисчид хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-23 18:00:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн наадам албан ёсны нээлтээ өнөөдөр хийх хэдий ч, тэмцээн уралдаан хуваарийн дагуу эхлээд явагдаж байгаа.

Тухайлбал, "Ханжөү 2022" Азийн наадмын ширээний теннисийн төрөлд 24 орны 174 тамирчин ур чадвараа сорьж буй. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 тамирчин урд хөршийг зорьсон билээ.


 "Ханжөү 2022" Азийн наадмын ширээний теннисийн эмэгтэй багийн төрөлд манай тамирчид "B" хэсгийн хоёр дахь тоглолтоо Вьетнамын эсрэг хийлээ. Энэ тоглолтод манай эмэгтэйчүүд өрсөлдөгчдөө 3:0 гэсэн харьцаатай хожигдсон байна.



Эрэгтэй багийн төрөлд хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны багийн эсрэг хийж, мөн хожигдол хүлээгээд байна.


Холбоотой мэдээ