ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-24 15:39:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Вячеслав Викторович Володин, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, бусад төлөөлөгчийн хамт БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 



Дараа нь эрхэм зочид Маршал Г.К.Жуковын ажил үйлс, амьдрал замналын арвин сан хөмрөг бүхий музейд саатаж, түүхэн үзмэрүүдийг сонирхлоо. 


УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины албан ёсны айлчлал үргэлжилж байна

Холбоотой мэдээ