ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 33 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад 103 хүн бүртгүүлснээс 85 иргэн оролцож 33 буюу 38.8 хувь нь тэнцлээ.
Өмнө нь жилд нэг
удаа “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг зохион байгуулдаг байсан бол
холбодогдох хууль, журамд өөрчлөлт орсноор улиралд нэг удаа зохион байгуулдаг
болсон юм. Шалгалтыг аймгийн Цагдаагийн
газар, Тагнуулын газар, Улсын бүртгэлийн газар, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион
байгууллаа.
Шалгалтад
тэнцсэн иргэдийг төрийн албаны нөөцөд бүртгэж ажлын байр гарсан тохиолдолд эргэн
холбогддог аж.