Америкийн тусгай албад хиймэл оюун ухааныг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-09-27 15:26:12

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын тагнуулын байгууллагууд “ChatGPT” чатботтой адил өөрсдийн гэсэн хиймэл оюун ухаант хэрэгсэлтэй болохоор ажиллаж байна.


Тодруулбал, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд хиймэл оюун ухааныг ашиглана. Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ хэрэгсэл удахгүй бэлэн болох боловч яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байна. Уг хэрэгслийг АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо зэрэг тагнуулын 18 байгууллага ашиглах ажээ. 


"ChatGPT"-ийн хувилбарыг хөгжүүлэх нь 2030 он гэхэд уг салбарт дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгаа Хятадтай өрсөлдөхийн тулд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн АНУ-ын засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг юм. 




Холбоотой мэдээ