ДОРНОГОВЬ: Нүдний оношилгооны зөөврийн багаж хэрэгсэлтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нүдний үзлэг оношилгоо хийх 6150 ам.долларын үнэтэй зөөврийн таван төрлийн багаж хэрэгсэлтэй болжээ.
Энэ
төхөөрөмжийг Австралийн Олон улсын хөгжлийн агентлаг, "SIGHT FОR
ALL" олон улсын байгууллага, АШУҮИС, МУЗН-ын хамтарсан төслийн хүрээнд олгосон байна. Уг багцад нүдний уг дурандах, нүдний даралт
хэмжих багажууд болон нэг удаагийн болон дахин ариутгах ашиглах боломжтой
хошуунууд мөн хоёр төрлийн линз багтсан аж.
Эдгээр багажууд нь олдоц ховортойгоос
гадна нүдний нарийвчилсан үзлэг оношилгоо хийх, нүдний дотоод даралтыг хэмжих
боломжтой бөгөөд зөөвөрлөн авч явж болдгоороо онцлог юм. Шинэ тоног төхөөрөмжтэй
болсноор үзлэгийн кабинетыг
өргөжүүлж,
иргэдэд чанартай тусламж, үйлчилгээг
цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна хэмээн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.