ХОВД: "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-05 12:13:20

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт зохион байгуулахаар мэргэжлийн баг, хамт олон хүрэлцэн иржээ.


Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэг жүжигчи
д болон сургуультай амьтад оролцох юм.  

Уг тоглолтын явцад тэмээн хяруул, тогос, могой, нохой, ямаа гэх мэт олон төрлийн амьтад авьяасаа үзүүлнэ.


Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Киргиз, Монгол зэрэг олон улсын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг сонирхуулахаар төлөвлөсөн байна.      


Энэхүү тоглолт 2023 оны аравдугаар сарын 6,7-ны өдөр Ховд аймгийн төв, Спортын ордонд болно.    


Циркийн 
хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасаг, онцгой байдал, цагдаагийн зарим алба хаагчийн хүүхдүүдэд тоглолтын  урилга гардуулан өглөө.   


"
Bravo Circus" олон улсын циркийн тоглолтыг Ховд аймагт  анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой.  


Цирк нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг.  Иймээс тоглолтыг зохион байгуулагчид орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад циркийн урлагаас авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргалыг мэдрүүлэхийг зорьж байгаагаа тодотгов.    


Холбоотой мэдээ