ОРХОН: Дутагдалтай байсан боловсон хүчний 80 хувийг шилжин ирсэн багш нар бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-06 12:20:31
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Монголын Багш нарын баяр”-ыг тохиолдуулан аймгийн ИТХ, Засаг дарга, гавьяат багш нар Орхон аймагт хөдөө орон нутгаас шилжин ажиллаж буй залуу багш нарыг хүлээн авч уулзлаа.


Энэ онд Улаанбаатар хотоос 18, орон нутгаас 44, их, дээд сургуульд суралцан төгссөн 44 багш шилжин иржээ. Ингэснээр Орхон аймагт дутагдалтай байсан боловсон хүчний 80 хувийг бүрдүүлсэн байна. 


Тэдний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Багш” дэд хөтөлбөрийг танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон Япон, ХБНГУ-д сургалтад хамрагдсан багш, ажилчдад 15,4 сая төгрөгийг дэмжлэг үзүүлсэн тухай мэдээллээ.


Мөн энэ үеэр ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн найман багшийг тус бүр 4 сая төгрөгөөр урамшууллаа.


Энэ хичээлийн жилд Орхон аймагт ерөнхий боловсролын сургуульд 1205, цэцэрлэгт 650 багш ажиллаж байна. 

Холбоотой мэдээ