Бүжигчин Б.Болор “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бүсгүй-2023”-ын алтан өргөмжлөл, “Дэлхийн мисс 2023”-т оролцох үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт өчигдөр Монголын хүүхдийн ордонд болжээ.
“Монголын сайхан бүсгүй-2023” наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Болор алтан эрдэнийн өргөмжлөл зүүж, “Дэлхийн мисс 2023" тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэрбээр хагас шигшээ шатны шалгаруулалтад шанзтай бүжгээр авьяаслаг миссийн шагналыг хүртсэн бол төгсгөлийн шатанд “Тэнгэрийн хутагт” бүжгийн жүжгийн Равжаа хутагт, түүний хайртай бүсгүй Цогзул нарын дуэт хэсгээс бүжиглэжээ.
Б.Болорын хувьд 2018
онд Монгол Улсын консерваторыг бүжгийн жүжигчин мэргэжлээр,
2023 онд СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн нэгэн. 71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн
ирэх арванхоёрдугаар сард Энэтхэгийн Дели хотод болох бөгөөд 130 гаруй орны гоо
бүсгүйчүүд эх орноо төлөөлөх юм.