Дэлхийн шуудангийн өдөр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-09 13:27:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн шуудангийн байгууллага нь 1874 оны 10-р сарын 9-ний өдөр Бернийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар General Postal Union нэртэйгээр байгуулагджээ.


Түүнээс хойш 4 жилийн дараа Universal Postal Union гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн шуудангийн конгрессоос жил бүрийн 10-р сарын 9-ний энэ өдрийг Дэлхийн Шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.


Шуудан хүргэх, дамжуулах тухай ойлголт шинэ техник, технологийн дагуу хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ нэг хүнээс нөгөө рүү мэдээлэл дамжуулах үндсэн үүрэг нь огт өөрчлөгдсөнгүй. Хүргэлт орон зайн дамжуулалтын хувьд асар их өөрчлөгджээ. Одоо шуудангийн үйлчилгээ нь хүргэлт, холболт, лавлагаа гээд олон төрөлтэй болж. “Монгол шуудан”, “Мэдээлэл холбооны сүлжээ” компаниуд хамтран цахимаар олон төрлийн лавлагаа, мэдээллийг иргэдэд хүргэн үйлчилж байна. “Бүх үйлчилгээг нэг дороос уриатай "Монгол шуудан" нэмэлтээр доорх үйлчилгээг үзүүлж байна.


Тухайлбал:

Гараас гарт хүргэлтийн үйлчилгээ

Таны илгээмжийг захиалга өгсөн хаяган дээрээс очиж хүлээн авч, хаягийн дагуу Улаанбаатар хотод:

  • 24-48 цагийн дотор,
  • орон нутагт 3-7 хоногийн дотор гараас гарт хүргэж өгөх хурдан шуурхай, найдвартай үйлчилгээ юм.

Хот хоорондын тээвэр, логистикийн үйлчилгээ

 “Монгол шуудан” ХК нь 21 аймагт ачаа тээврийн үйлчилгээг 7 хоног бүр тогтмол явуулдаг. Мөн үйлчлүүлэгч та бүхний цаг завыг хэмнэж таны хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дотор хүссэн хаягаар хүргүүлэн авах боломжийг олгож байна.


Байгууллагад зориулсан шуудангийн үйлчилгээ

Бид дотоодын болон олон улсын бүх төрлийн илгээмж, албан бичиг хүргэлтээс гадна нийт 30 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг дараа төлбөрөөр хамтран ажиллах, хүссэн үедээ шуудангийн үйлчилгээг дараалал, чирэгдэлгүй авч хамтран ажиллахыг урьж байна.


Директ маркетингийн үйлчилгээ

Сурталчилгааны материал, танилцуулга зэрэг хэвлэмэл материалыг манайхаар дамжуулан зорилтот хэрэглэгчид болон сонин хэвлэл тогтмол захиалдаг байгууллага хувь хүмүүст шуудангийн өргөн сүлжээгээрээ дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд хүссэн зах зээлийн хүрээнд, баталгаатай, түргэн шуурхай хүргэх боломжтой.


Төрийн үйлчилгээний хүргэлт

Төрийн нэгдсэн портал болох www.e-mongolia.mn -ээр шуудангийн өргөн сүлжээгээрээ дамжуулан:

  • Иргэдийн жолооны үнэмлэх,
  • Иргэний үнэмлэх,
  • Гадаад паспортоос гадна 60 гаруй үйлчилгээг хаягийн дагуу баталгаатай, түргэн шуурхай хүргэж ажиллаж байна

Буцалттай гэрээ хүргэлтийн үйлчилгээ

Цар тахлаас сэргийлэн хэрэглэгчийн цаг зав хэмнэх мөн харилцагч байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулах зорилготой төрөл бүрийн буцалттай гэрээг хэрэглэгчээр гарын үсгээр баталгаажуулан буцаан баталгаажсан гэрээг харилцагчид хүргэх үйлчилгээ аж.


Монголын шуудангийн үйлчилгээ үе үеийнхээ шууданчдынхаа нөр их хөдөлмөрийн үр шимээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж хөгжлийнхөө шинэ шатанд хүрч цаашдын хөгжлийнхөө бодлого, зорилтыг тодорхойлон нэгэн зууны бахдам түүхийг үргэлжлүүлэн шилдэг боловсон хүчин, ухаалаг үйлчилгээ, тохилог орчныг бүрдүүлэн цахим шилжилтийг түүчээлэн дэлхийд тэргүүлсэн дижитал шуудан, хүргэлтийн компани болох зорилго тавин чанартай цогц үйлчилгээг хүн бүрд хүргэх зорилготой шууданчид маань эх орны 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээг нэр төртэйгөөр биелүүлж байна хэмээн тус компанийн сайтад тэмдэглэжээ.


Мөн “Монгол шуудан” компани олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ иргэдэд үзүүлэх болжээ. Дэлхийн шуудангийн байгууллага (UPU) 198 гишүүн оронтой. Түүний 90 орчим хувь нь санхүүгийн мөнгөн гуйвууын үйлчилгээ эрхэлдэг юм байна.

Холбоотой мэдээ