"Барселона"-ийн довтлогч Ла лигийн түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-09 17:06:08

ГРАНАДА, 2023 оны аравдугаар сарын 9 /TASS/. “Барселона” багийн довтлогч Ламин Ямаль Испанийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч боллоо.


Тэрбээр Ла лигийн есдүгээр тойргийн тоглолтод талбайн эзэн "Гранада" багтай хийсэн тоглолтод 16 нас 87 хоногтойдоо гоол оруулсан байна. Өмнөх амжилтыг камерун хөлбөмбөгч Фабрис Оланга эзэмшиж байсан бөгөөд 2012 оны наймдугаар сард 16 нас 98 хоногтой байхдаа "Малаги" багийн бүрэлдэхүүнд “Сельта”-гийн хаалганд (1:0) гоол хийж байв. 


Талбайн эзэн багийн довтлогч Брайан Сарагоса тоглолтын 1, 29 дэх минутад хоёр гоол оруулсан бол зочин багийн Ламин Ямаль (45+1), Серги Роберто (86) нар гоолджээ. Тоглолтын 2-р үеийн нэмэлт цагийн 4 дэх минутад оруулсан “Барселона”-гийн хагас хамгаалагч Ферран Торресын гоолыг отон тоглолт гэж үзэн тооцоогүй байна.  Тоглолт 2:2 онооны харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. 

Холбоотой мэдээ