1540 га талбайд загийн ой байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 13:42:44

Өмнөговь аймгийн Булган, Ханбогд сумдад 1540 га талбайд загийн ой байгуулсан байна.

Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл 2007 оноос Өмнөговь аймагт хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд тус аймгийн 3 суманд ойжуулалт хийснээ аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярыг уг төсөлтэй танилцах үеэр дэлгэрэнгүй мэдээлсэн юм. 

Таримал ойгоороо Өмнөговь аймаг улсдаа тэргүүлдэг бөгөөд "Ногоон хэрэм" төсөл хэрэжиж эхлснээр дээрх хоёр сумаас гадна Даланзадгад сумын хэмжээнд 500 га талбайд ойн зурвас байгуулсан байна. Ихэвчлэн говийн нөхцөлд ургах боломжтой жигд, улиас, чацаргана зэргийг тариалж услалт арчилгааг хийж байгаа аж. Мөн говьд тариалдаггүй ургамлуудыг ч туршилтаар нутагшуулж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ