Мал нядалгааны цэгийг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 14:50:29

Дорноговь аймгийн Мандах сум мал нядалгааны нэгдсэн цэгтэй боллоо.

Мал нядалгааг нэгдсэн журмаар зохион байгуулах,  нядалгааны  нэгдсэн төвтэй болох, эрүүл, аюулгүй орчинд мал төхөөрөх шаардлагын үүднээс сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 18,7 орчим сая төгрөгийн хөрөнгөөр нядалгааны блокон хашаа барьж дуусгажээ.

Нядалгааны цэг барих ажлын тендер шалгаруулалтад орон нутгийн нөхөрлөл шалгарсан бөгөөд нутгийн иргэдийн төлөөлөл болсон баг хамт олон ажлыг чанартай  хийж гүйцэтгэсэн байна.

Нядалгааны цэгтэй болсноор айл өрх, аж ахуй нэгжүүд сумын төвд тааралдсан газраа мал нядалж борлуулдаг байдал үгүй болно. Орон нутгаас нядалгааны цэгийг сумын иргэнд гэрээгээр хариуцуулж өгөхөөр ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ