ДАРХАН-УУЛ: Шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-16 16:28:38

Дархан, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд “Төвийн бүсийн түншлэл”, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд боллоо.


24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг үзэсгэлэнд амжилттай оролцсон ААНБ, иргэдийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулан, өргөмжлөл, цом гардууллаа.




Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг бүтээгдэхүүнүүдээр:

Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр "Дархан цасхан сүү" ХХК, "Жимсний амттай хос зайрмаг",

Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр иргэн Б.Нандин-Эрдэнэ, "Монгол тимберланд гутал”,

Шилдэг зөгийн бүтээгдэхүүнээр "Ухаант зөгийн хурд" ХХК, "Мангир цэцгийн зөгийн бал",

Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Дархан-Уул аав ХХК-ийн "Боргил саван",

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “Нью бейкери цех”

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр Хонгор сумын иргэн З.Цэдэнхүү, “Сүүн бүтээгдэхүүн”,

Газар тариалангийн бүтээгдэхүүнээр Орхон сумын иргэн Г.Будалцолмонгийн “Хүнсний ногоо”





Дархан-Уул аймгийн ХАҮТ-ын шагнал:

1. “Төвийн бүсийн түншлэл 2023” Гранпри шагнал-"Жүр үр" ХХК

2. Экспортын шилдэг бүтээгдэхүүн “Цайны их зам” ХХК

3. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн “Одод бэст милк” ХХК

4. Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн “Ширмэг цүнх” ХХК, “Баяр мөнх” ХХК

5. Бизнесийг дэмжигч байгууллага Төрийн банк

6. ХАҮТ-ын нэрэмжит өргөмжлөлөөр "Золбоо" зөгийн бал тодорчээ.




Аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”-ээр Хатан ивээл хайрхан ХХК-ийн D-61 загварын гутал,

Аймгийн “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн”-ээр "Говь дүүрэн шим" ХХК-ийн Гэр бүл талх,

Аймгийн “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”-ээр "Дархан ширэн урлал" ХХК-ийн Нурууны хамгаалалтын ширэн бүс тус тус шалгарчээ.


Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ХХААГ-ын дарга Т.Ганболд, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга З.Болорсувд, СХЗХ-ийн дарга Б.Цэвээндорж нар гардуулж, бизнес эрхлэгчдэд амжилт хүслээ.


Холбоотой мэдээ