Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-10-17 08:34:20

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна.


2023 оны 10 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +11+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна. Ихэнх нутгаар энэ сарын 20-ноос дулаарна.

Холбоотой мэдээ