ӨВӨРХАНГАЙ: Малчдад цоохор ирвэсийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-19 13:19:43

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ, Ирвэс хамгаалах сан хамтран “Цоохор ирвэс дуудлагын утас"-нд ирсэн мэдээллийн дагуу Уянга суманд ажиллалаа.

 

Мал сүрэг цоохор ирвэсийн халдлагад удаа дараа өртөх болсон гэх дуудлагын дагуу Уянга сумын Хөнөг, Замтын даваа, Мурилзах, Хялалзах, Баруун гол, Шуранга зэрэг газарт нутаглаж буй малчидтай уулзалт хийж, ирвэсийн талаар хийсэн судалгааны үр дүн, баримтууд, байгаль хамгааллын хөтөлбөрүүд, ирвэсийн байршил, идэш тэжээлийн талаар мэдээлэл танилцуулан зөвлөгөө өгсөн байна.

 

Цоохор ирвэс ердийн биш тохиолдлоор тал хээрт хүмүүстэй таарах, малчны хот, бэлчээрт мал барих зэрэг асуудлууд гарсаар байгаа тул Ирвэс хамгаалах сангаас судалгаа хийх, хяналт тавих, иргэдэд зөвлөгөө өгөх зорилгоор “Цоохор ирвэс - мэдээллийн утас 89053036”-ыг ажиллуулж байгаа аж.

Холбоотой мэдээ