"Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоцгооё" сэдэвт сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 18:56:28

Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс "Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоцгооё" сэдэвт сургалтыг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Уг сургалтыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачилсан бөгөөд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран явуулсан байна. Өртөөлчилсөн хэлбэртэй дээрх сургалтанд Үндэсний лаборатори Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн н.Номиндарь багштай 1а ангийн сурагчид оролцсон ажээ. Сургалтаас замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдлэг олгосон байна. Өртөө бүрт өөр өөр мэдээлэл олгож, хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцуулан дадлагажуулсан нь уг сургалтын онцлог байлаа.

Насан туршийн боловсрол төвөөс “Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Хотын соёл” төслийн хүрээнд олон төрлийн сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд тэд "ХОТЫН СОЁЛ ТАНААС НАДААС БИДНЭЭС ЭХЭЛНЭ" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа идэвхжүүлсээр байгаа юм. Тэдгээр сургалтуудын нэг нь энэхүү "Замын хөдөлгөөнд аюулгүй оролцоцгооё" сэдэвт сургалт ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ