ДОРНОГОВЬ: Отор нүүдлийн зураглал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-20 16:08:13

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас 2023-2024 оны өвөл, хаврын отор нүүдэл хийх саналыг 14 сумаас авч отор нүүдлийн зураглал гаргажээ.


Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь аймгийн Засаг дарга нарт таван сумын 128 өрхийн 131 мянган толгой малыг отроор өвөлжүүлэх саналыг хүргүүлсэн аж.


Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт 20 өрхийн 19 мянган толгой малыг отроор өвөлжүүлэх саналыг хүргүүлсэн хэмээн ХХААГ-аас  мэдээлэв.


Энэ жил Дорноговийн зарим нутгаар бороо хур ороогүйн улмаас газрын гарц муу байсан төдийгүй мал тарга тэвээрэг хангалттай авч чадаагүй байна.  

Холбоотой мэдээ