ДОРНОГОВЬ: Малын тэжээлийн ургамал тариалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн 2,1 сая долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” Сайншанд, Хатанбулаг, Иххэт суманд хэрэгжиж байна.
Тус төслийн хүрээнд Иххэт суманд малын тэжээлийн ургамлыг таван га талбайд тариалахаар бэлтгэж техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн аж.
Энэ жил Айраг,
Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Өргөн Улаанбадрах, Хатанбулаг, Эрдэнэ
суманд нийт 56.1 га-д малын тэжээлийн ургамал тариалж байна.