БАЯНХОНГОР: Эрчимжүүлсэн хөтөлбөрөөр урлагийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-03 12:09:44

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдэд урлагийн боловсрол олгох зорилгоор таван төрлийн дугуйланг үнэ төлбөргүйгээр хичээллүүлж эхэллээ. 


Тодруулбал, Морин хуур, гитар, дуу, уртын дуу, драмын дугуйлан нь эрчимжүүлсэн хөтөлбөрөөр нэг сарын хугацаанд хичээллэнэ. Энэхүү сургалтад 6-18 насны хүүхдүүд хамрагдаж байна. 


Энэхүү үйл ажиллагааг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Соёл урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр, Хүүхдийн "Тэмүжин" театртай хамтран зохион байгуулж байгаа аж.


Эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан хүүхдүүд ирэх сард үр дүнгийн тайлан тоглолтоо зохион байгуулах юм.




Холбоотой мэдээ