Хоёр улсын парламентын эмэгтэй гишүүд уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-09-21 16:58:11

УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр /2016.09.20/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн эмэгтэй гишүүдтэй уулзалт хийлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, До бүро минжү намын дэд дарга Ким Ён Жүгийн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, М.Билэгт, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар энэ сарын 18-22-ны өдөр тус улсад айлчилж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн оролцоо болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ