ӨВӨРХАНГАЙ: Баянгол сум дахь улсын тэргүүний цэцэрлэгийг өргөтгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-14 09:26:37

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баянгол сумын улсын тэргүүний цэцэрлэг хоёр давхар өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.


50 хүүхдийн багтаамжтай, урлагийн заал, бүлгийн танхим бүхий барилгыг “Сонор бүрд ХХК улсын төсвийн 564 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн байна.


Тус цэцэрлэгт хамран сургах тойргийн 300 гаруй хүүхэд хамрагдах ёстойгоос өдрийн бүлэгт 125 суралцаж байгаа аж. Цэцэрлэгийг шинэ барилгаар өргөтгөснөөр 180 хүүхэд хамрагдаж, тав тухтай орчин нөхцөлд сурч, хөгжих боломж бүрдлээ.

Холбоотой мэдээ