БУЛГАН: Дашинчилэн сум Эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-17 14:11:53

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.



Булган аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг байгуулснаар Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр, Могод сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сэргээн босгох үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.


Тус үйл ажиллагааны үеэр эрэн хайх, аврах ангид шаардлагатай иж бүрэн тоноглосон хоёр автомашиныг гардуулан өглөө.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Рашаант Хишиг-Өндөр сумын удирдлага, Дашинчилэн сумын төрийн байгууллагын удирдлага, ажилтан албан хаагч нар оролцлоо. 





Холбоотой мэдээ