Ахмадын амралт, албан хаагчдын орон сууцтай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-22 12:17:38

ШШГЕГ-ын харьяа Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба ахмадын амратын газар, албан хаагчиддаа зориулсан орон сууц барьж ашиглалтад оруулан ирэх өвлөө тухлагаар угтаж байна.

Хархорин сумын төвөөс хоёр  км зайд Орхон голын эрэг дээр 15 га газарт бургас, хайлаас, улиас модоор ойжуулж улсын “Ойн сан”-д хүлээлгэн өгснөөс гадна  дээрх газрыг түшиглэн алба хаагчдын болон ахмад ажилтнуудад зориулан нэг дор 50 амрагч хүлээж авах багтаамж бүхий Аралтын газрыг шинээр байгуулжээ. Мөн ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 15×9 харьцаатай, төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, авто машины гражтай, 6 айлын хаус хорооллын барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулав. Хаус хорооллын газрыг сумын Засаг даргын тамгын газраас үнэ төлбөргүйгээр олгож, нэг орон сууцыг 35 сая төгрөгийн өртөгөөр барьжээ. Энэ нь орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ажилтан, алба хаагчдын амьдралын нөхцлийн сайжрулсан бүтээлч ажил болсон байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ