“USS Carl Vinson” хөлөг онгоц Өмнөд Солонгост иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /Yonhap/. Умард Солонгос ойрын өдрүүдэд сансрын пуужин хөөргөх төлөвлөгөөгөө Японд мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа нисэх онгоц тээгч "USS Carl Vinson" хөлөг онгоц мягмар гарагт буюу өнөөдөр Бусан хотын тэнгисийн цэргийн баазад ирсэн байна.
Умард Солонгос лхагва гаргаас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд цэргийн хиймэл дагуул тээсэн пуужин хөөргөх төлөвлөгөөтэй холбоотой хурцадмал байдал үүсээд байгаа энэ үед АНУ-ын цэргийн сүр хүчийг харуулахаар цөмийн хөдөлгүүрт энэхүү хөлөг онгоц Сөүлээс зүүн өмнөд зүгт 320 км-ийн зайд орших Бусан хотод ирлээ.
"АНУ-ын Carrier Strike цохилтын 1-р бүлэг ирсэн нь Өмнөд Солонгос-АНУ-ын холбоотны хамтарсан батлан хамгаалах хатуу байр суурийг болон Умард Солонгосын цөмийн ба пуужингийн аюул заналд хариу арга хэмжээ авах эрс шийдэмгий байдлыг харуулж байна" гэж БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэнгисийн цэргийн ажиллагааны төвийн дарга, контр-адмирал Ким Жи Хун хэлжээ.
“USS Carl Vinson” нь энэ жил Өмнөд Солонгост ирж буй АНУ-ын гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Өнгөрсөн гуравдугаар сард “USS Nimitz”, аравдугаар сард “USS Ronald Reagan” хөлөг онгоцууд тус тус Өмнөд Солонгост иржээ.