Өвөлжөө, хаваржааг давтан ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-22 14:03:12

Өмнөговь аймагт "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр бүх сумдын өвөлжөө, хаваржааг ариутгах ажил өрнөж байгаа билээ. "Ариутгал 2016" арга хэмжээний хоёрдугаар шатны ажил ирэх долоо хоногт эхлэх гэж байна.

Дээрх ажлын эхний шатаар 4555 өвөлжөө, хаваржаа ариутгасан бөгөөд ажлын гүйцэтгэл 98.6 хувьтай байгаа юм. Хоёрдугаар шатны ариутгал эхлэхээс өмнө малчин өрхүүдийг өвөлжөөний ховхолсон хөрзөнгөө гаргаж хороо бууцаа чөлөөлөхийг сануулж байна. Ариутгалын сүүлийн шатны ажлын эм бэлдмэлийг татан авах ажил дууссан тухай аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Энэхүү хоёрдугаар шатны ариутгалд өмнө нь ариутгасан өвөлжөө, хаваржааг хамруулах аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ