Хөдөлмөрийн насны хүн амын бүтэц, өөрчлөлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-11-24 10:47:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2023оны 3 дугаар улирлын дүнгээр 15, түүнээс дээш насны нийт хүн амын 58.9 хувь буюу 1.3 сая нь ажиллах хүчин /тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд,  цалин  хөлс,  орлого  олох  зорилгоор  бусдын  хэрэглээнд  зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн/ байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


                    АРВАН ТАВ, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Ажиллах хүчний тухайд:

  • 94. 8 хувь буюу 1.2 сая нь ажиллагчид,
  • 5.2 хувь буюу 66.0 мянга нь ажилгүй хүн байна. 

Ажиллагчид 2022 оны мөн үеэс 1.9 мянгаар, энэ оны 2 дугаар улирлаас 33.0 мянгаар өсжээ. Харин ажилгүй хүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • 2.1 мянгаар...

Харин энэ оны 2 дугаар улиралтай харьцуулахад:

  • 6.9 хувь буюу 4.9 мянгаар буурсан байна.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам (сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно. Ажиллах хүчнээс гадуурх хүн амаас  боломжит  ажиллах  хүчийг тодорхойлно)-ын 39.9 мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн боломжит ажиллах хүч аж.

Боломжит ажиллах хүчнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • 1.5 мянгаар буурчээ. Харин энэ оны 2 дугаар улирлаас 14.5 мянгаар өссөн байна.

 

                  ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ХҮН АМЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, улирлаар, мянган хүнээр



Ажиллагчдыг эдийн засгийн салбараар 2022 оны мөн үетэй харьцуулахад, хамгийн их өөрчлөлттэй нь:

  • боловсролын салбарт 14.3 мянга,
  • бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 13.9 мянгаар өсжээ.


Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 10.2 мянгаар буурсан байна. Харин өмнөх улиралтай харьцуулахад:

  • барилга, зочид буудал,
  • байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ,
  • тээвэр ба агуулахын үйл ажиллагаа,
  • бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын ажиллагчид 10.3-11.8 мянгаар өсжээ.

Мөн боловсрол, урлаг, үзвэр, тоглоом наадам, цахилгаан, хий, уур, агааржуулалт, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын ажиллагчид 4.1-6.1 мянгаар буурсан нь хамгийн их өөрчлөгджээ.


Ажиллагчдыг хөдөлмөр эрхлэлтийн статусаар 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • ажил олгогч 5.2 мянгаар,
  • цалинтай ажиллагч 5.9 мянгаар,
  • гэр бүлийн гишүүдэд хувь нэмрээ оруулагч 7.6 мянгаар буурчээ.

Мөн цалин хөлстэй ажиллагчгүй аж ахуйн нэгж, байгууллагын болон зах зээлд чиглэсэн:

  • өрхийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч 10.5 мянгаар,
  • гүйцэтгэх гэрээлэгч 2.0 мянгаар өссөн байна. Харин энэ оны 2 дугаар улиралтай харьцуулахад:
  • ажил олгогч 2.4 мянгаар,
  • цалин хөлстэй ажиллагчгүй аж ахуйн нэгж, байгууллагын болон зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч 16.3 мянгаар,
  • цалинтай ажиллагч 21.7 мянгаар,
  • гэр бүлийн гишүүдэд хувь нэмрээ оруулагч 2.1 мянгаар өсжээ. Харин:
  • гүйцэтгэх гэрээлэгч 0.1 мянгаар буурсан байна.

Ажил олгогч болон цалинтай ажиллагчид статусын хувьд харилцан адилгүй өөрчлөгджээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 2023 оны 3 дугаар улиралд 58.9 хувь болж, 2 дугаар улирлаас 1.0 нэгж хувиар өсжээ. Улиралд гарсан энэ өөрчлөлт нь 2022 оны мөн үеэс 0.3 нэгж хувиар буурсан байна.


                АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН,

                                                                                                      насны бүлгээр, 2023 оны 3 дугаар улирал, хувиар

Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийн 68.5 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 50.6 хувь байна.

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.9 хувь болж, 2 дугаар улирлаас 1.3 нэгж хувиар өсжээ. Улиралд гарсан энэ өөрчлөлт нь 2022 оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурсан байна. Тэднийг хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийнх 64.6 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 48.2 хувь байна. 

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлт энэ оны 2 дугаар улиралтай харьцуулахад,ажилгүйдлийн түвшин:

  • 0.5 нэгж хувиар,

Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин:

  • 0.6 нэгж хувиар буурчээ.

Гэхдээ ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин:

  • 0.5 нэгж хувиар ,

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин:

  • 0.5 нэгж хувиар өссөн байна.

Тэдгээрийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • ажилгүйдлийн түвшин 0.2 нэгж хувиар,
  • хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 0.9 нэгж хувиар,
  • цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 0.8 нэгж хувиар,
  • ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 0.3 нэгж хувиар буурсан байна
Холбоотой мэдээ