БУЛГАН: Иргэний андгай өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-24 16:32:31

Булган, 2023 оны арваннэгдүгээр 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Соёлын төвд "Иргэний андгай өргөх ёслол"-ыг зохион байгуулж, Булган сумын 16 нас хүрч буй 85 сурагч оролцон нэгэн дор андгайгаа өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан байна.


Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үе, хүүхэд, залуучуудыг “Иргэний андгай” өргүүлэн, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж.


Андгай өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, ГБХЗХГ-ын дарга Т.Баярбат, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Э.Манлайбаатар, лектор Э.Ууганбаатар нар оролцлоо.


Улс даяар Монгол Улсын Төрийн ордны Их танхимд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлагч 800 залуусыг иргэний андгай, тангараг өргүүлж, төлөөлөл 30 сурагчид батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах аж.








Холбоотой мэдээ