Аравдугаар сарын 07-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-07 10:08:33

08.30 цагт Монголын "Rehtus", Английн "Rehab and Medical" компани хамтран Орчин үеийн сэргээн засах шинэ технологи хэрэгслүүд, эмчилгээний чиг хандлагыг танилцуулах уулзалт, сургалт “Скай Плаза” төвд болно.

09:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Монголын байгал орчны төлөөх хуульчдын холбоо, "Босоо Монголын голомт" ТББ хамтран "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал" сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулна.

09:30 цагт Олон улсын оюутны өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан Олон улсын Оюутны спорт хорооны Өвлийн универсиадын газрын төлөөлөгчдөөс туршлага судлах уулүалт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

10:00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын дунд зохион байгуулж буй найрал дууны тэмцээний эхний шалгаруулалт болно. 

10:00 цагт Баянгол дүүргийн Засаг дарга дүүрэгтээ байрладаг уурын зуухнуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. Утас: 89585885

10:00 цагт Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагаа Цэцээ гүний оргилд болно.

12:00 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд цэргийн алба хааж буй залуусд мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлэх Хамтын ажиллагааны санамж бичгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурна.

Төрийн ордонд

09:00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09:00 цагт “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

11:30 цагт “Г” танхимд Сонгуулийн хуулийг УИХ-ын даргад өргөн барих талаар МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд болон бусад намын төлөөлөл оролцоно нар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” Мэдээллийн төвд

11:00 цагт Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулна.

11:30 цагт Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Цагаан таягтны өдөр”-ийн хүрээнд “Харж баясахын жаргал” өдөрлөг зохион байгуулах талаар ЭМСЯ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд