БУЛГАН: Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Орхонтамир мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-27 16:09:26

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/.  Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод 2023 оны 11 дүгээр сарын 23-27-ны өдөр зохион байгуулсан Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Булган аймгийн Бүрэгхангай сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагч Э.Орхонтамир Модон барилдааны төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.


Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, Монгол Улсын дэд аварга Э.Орхонтамир охидын -60кг жинд барилдсан байна. 


Монгол улсаас өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр Өсвөр үеийн ангилалд Өвөрхангай аймгийн харьяат Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Монгол Улсын аварга Л.Мөнх-Очир, охидын -60кг жинд Булган аймгийн харьяат Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, Монгол Улсын дэд аварга Э.Орхонтамир, +70кг жинд Сэлэнгэ аймгийн харьяат Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын дэд аварга Ж.Хүслэн, насанд хүрэгчдийн +85 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэлт медальт Б.Эрдэнэтуяа, -90кг жинд Хэнтий аймгийн харьяат Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга Ц.Өнөрбат нар хүч сорьсон байна




Холбоотой мэдээ