Бусад аймгаас ирж мөөг, жимс түүж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-22 16:43:32

Архангай аймгийн хувьд бичин жилийн зун намар сүүлийн гучаад жил үзээгүйгээр сайхан болж байгааг хүн бүхэн шагшин магтахын зэрэгцээ байгалийн хишгээс цагаан хоолтнууд бусдаасаа илүү хүртэж байгаа тухай Цэцэрлэг хотын оршин суугч Шаравын Лена сонирхууллаа.

Энэ жил мэхээрээс бусад самар жимс, мөөг, эмийн ургамлыг Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Хархорин хотоос гадна Дорноговь, Өмнөговь, Төв, Говь-Алтай, Баянхонгор аймгаас төдийгүй гадаадын иргэд ч ирж түүж байна. Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Ихтамир, Чулуут, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан сумын ой хөвч “явуулын хүн”-ээр дүүрсэн байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ