Аймгийн ахмадын хорооны дарга ахмадуудаа эргээд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-23 15:47:14

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг удирдах зөвлөлийн гишүүд болох Л.Банзрагч, Р.Сэр-Од, Л.Цэндсүрэн нарын хамтаар Ерөө бүсийн сумдын ахмадын хороодуудын ажилтай танилцсан байна.

Ерөө бүсийн сумдад Жавхлант, Хүдэр, Ерөө сумд, Бугант тосгон хамрагддаг. Эдгээр сумдын ахмадын хороодуудын дарга, тэргүүлэгчид, идэвхитэн сонгуультнууд, ахмадууд идэвх санаачлагатай, гар нийлэмжтэй, үр бүтээлтэй ажиллаж байгаа нь хийсэн бүтээснээс нь харагдлаа хэмээн аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг хэллээ. Мөн дээрх сум, тосгоны ахмадын хороодууд өргөө, танхимаа үлгэр жишээ тохижуулсан аж. Түүнчлэн ажлын хэсгийнхэн хүний асрамжинд байгаа нэр бүхий 8 ахмадыг гэрээр нь эргэж уулзан ярилцсан байна. Мөн ахмадуудынхаа санал бодлыг сонсож, хийн дасгалын хичээл заажээ.

Ахмадуудынхаа төлөө сэтгэлээ чилээж явдаг дарга ахмадын хороодын ажилтай танилцахаас гадна сумдын удирдлагуудтай уулзаж ахмадын хорооныхоо бодлого зорилгыг танилцуулж, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэрээ зарим ахмадуудыг ахмадын хорооны шагналаар шагнаж урамшуулжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ