Шуурганд нэрвэгдсэн Аргентин улс Бразилаас цахилгаан эрчим хүч импортолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-12-18 17:05:35

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /report.az/. Хүчтэй шуурганы улмаас хэд хэдэн хотод үүссэн эрчим хүчний тасалдлыг нөхөхийн тулд Аргентин улс Бразилаас цахилгаан эрчим хүч импортлохоор болжээ. 


"Шуурганд нэрвэгдсэн хотуудын эрчим хүчний хангамжийг сэргээх яаралтай арга хэмжээ авч байна. Үүний тулд Бразил улсаас цахилгаан эрчим хүч импортолно" гэж Аргентины Эрчим хүчний яам мэдэгджээ. Шуурганы улмаас 1 сая орчим барилга байшин цахилгаан эрчим хүчгүй болсон байна. 


TN телевизээр ням гарагт мэдээлснээр, Атлантын далайн эрэгт орших Аргентины Баия-Бланка хотод бямба гарагт болсон байгалийн гамшигт нэрвэгдэн 13 хүн, Буэнос-Айрес хотод 15 хүн амиа алджээ. 



Холбоотой мэдээ