ДОРНОГОВЬ: “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 350 хүлэмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-19 16:46:17

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд УИХ-аас “Шинэ хөдөө” төслийг орон даяар хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд Дорноговь аймагт 952,5 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн төрлийн хэмжээст хүлэмж 350 ширхэг, 899,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 морины хүчтэй дугуйт трактор 20 ширхэг, анжис 20 ширхэг, роторт сийрүүлүүр 20 ширхэгийг говь нутгийн тариаланчдад олгосон аж.


Мөн сийрүүлэгч манагч 20 ширхэг, төмс суулгагч 20 ширхэг, хүнсний ногооны үрлүүр 20 ширхэг, 38,0 сая.төгрөгийн үнэ бүхий 1,5 тонн багтаамжтай 40 ширхэг усны нөөцийн савыг шинээр нийлүүлсэн байна. Ингэснээр 2023 онд хамгаалагдсан хөрсний тариалалт буюу хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо өмнө оныхоос нэмэгдсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ