Лазер холбооны систем ашиглан сансарт дүрс бичлэг дамжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-12-21 14:27:21

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /NASA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг лазер холбооны системийг ашиглан Psyche астероид руу аялж буй Psyche зонд руу өгөгдөл дамжуулжээ. 


Тодруулбал, 1.3 гаруй терабайтын өгөгдлийг секундэд 267 хүртэлх Мбит -ийн хурдаар сансарт илгээсэн нь өргөн зурвасын интернэтийн хурдтай харьцуулж болохуйц хурд юм. 


Psyche зонд дэлхийгээс 31 сая км-ийн зайд байх үед НАСА өндөр нарийвчлалтай, 15 секундийн дүрс бичлэгийг сансарт илгээсэн бөгөөд үүнийг дамжуулахад 101 секунд зарцуулжээ. 


Богино хэмжээний бичлэгт "Татерс" нэртэй муур лазер заагчаар тоглож буйг харуулжээ. “Deep Space Optical Communications” гэдэг шинэ систем нь ердийн радио давтамжийн системээс 10-100 дахин илүү хурдтайгаар өгөгдөл дамжуулах чадалтай юм.


Судлаачид одоогоор эл шинэ системийг ашиглан шинжлэх ухааны мэдээлэл хүлээж авахаар төлөвлөөгүй байгаа бөгөөд дараагийн удаад лазер харилцаа холбоог Psyche зонд таталцлын маневр хийхээр Ангараг гаргаас холгүй байх үед буюу  2026 онд турших ажээ. Энэ үед уг зонд Дэлхийгээс 330 сая км-ийн алсад байх юм. 




Холбоотой мэдээ