"Өсвөрийн аврагч-2016” тэмцээнд Тэмүүжин цогцолборын баг манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-26 12:47:24

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2016” тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж сурагч хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албыг сурталчлан таниулах, гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах ажиллагаанд сургаж дадлагажуулах, анхан шатны мэдлэг олгоход чухал ач холбогдолтой аж.

ДЗМОУБ-ын Хэнтий ОНХХ-ийн нэрэмжит Чингис хотын өсвөрийн аврагч клубын хүүхдүүдийн аварга шалгаруулах "Аврагч-2016" тэмцээнд Хэрлэн сумын 5 сургуулийн 35 тамирчин оролцож, тэмцээн ерөнхий мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдал, нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, 2км-ийн буухиа гүйлт, буудлага, гранат шидэлт, хүч тамирын дасгал, аврах уяа зангидах гэсэн найман төрлүүдээр явагдлаа.

Тэмцээнд нэг баг эрэгтэй 4, эмэгтэй 3 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцож Б.Батсайхан багш дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургуулийн баг тамирчид 1-р байр, С.Ганбат дасгалжуулагч багштай Хэрлэн 4-р сургуулийн баг тамирчид 2-р байрт шалгарч алт, мөнгөн медаль дурсгалын зүйлээр шагнуулав.

Тус тэмцээн долоо дахь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнийг ОБГ, ДЗМОБ-ын ХНХХ, Цэргийн штаб хамтран зохион байгууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ