Бразилын алдарт хөлбөмбөгчин Марио Загалло таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-06 15:46:36

РИО-ДЕ-ЖАЙНЕРО, 2024 оны нэгдүгээр сарын 6 /Reuters/. Бразилын алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Марио Загалло 92 насандаа таалал төгссөн тухай Instagram нийгмийн сүлжээн дэх түүний албан ёсны хуудсанд өнөөдөр мэдээлжээ. 


Марио Загалло тоглогчийн хувьд хоёр удаа, ахлах дасгалжуулагчийн хувьд нэг удаа, туслах дасгалжуулагчийн хувьд мөн нэг удаа /1994/, нийтдээ дөрвөн удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ. 


Тэрбээр 1958, 1962 оны дэлхийн аваргад шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд түрүүлсэн бол 1970 онд Пеле, Жаирзиньо, Ривеллино, Тостао зэрэг бүх цаг үеийн агуу тоглогчид багтсан Бразилын шигшээ багийг дасгалжуулж, Мексикт болсон  ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр тоглогч болон дасгалжуулагчийн хувиар ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болжээ. 


1998 оны дэлхийн аваргад шигшээ багаа дахин удирдаж, финалд шалгарсан ч францчуудад хожигдсон юм.


Холбоотой мэдээ