ОРХОН: Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад энэ онд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр,
2024 оны нэгдүгээр сарын 18/МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын төсвийн
хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, авто зам, өрхийн эмнэлэг барина.
Тухайлбал, Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто
замын ажилд 8 тэрбум, Эрдэнэт хот доторх авто замын засварт 50 тэрбум, Эрдэнэт хотын 6 дугаар бичил хорооллын уулзвараас
Их-Залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөхөд 13 тэрбум
төгрөг зарцуулна.
Мөн VII хороололд 960 хүүхдийн сургууль шинээр барихад 4,7
тэрбум,
2А хороололд 960
хүүхдийн сургууль шинээр барихад 4,7 тэрбум, 150 хүүхдийн цэцэрлэг барихад 1,8
тэрбум төгрөг баталсан байна.
Энэ онд Баян-Өндөр сумын Дэнж багт Өрхийн эмнэлэг шинээр барихад 1,8
тэрбум төгрөгийг улсын төсвөөс төсөвлөжээ.