Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-28 13:06:42

Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооноос тус сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бүртгүүлсэн хүмүүст нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.

Сайншанд сумын ИТХ нийт 31 мандаттай бөгөөд МАН, АН-аас нийт 62 нэр дэвшигч  тус сумын долоон багт өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Харин Сайншанд сумын ИТХ-ыг сонгох энэ удаагийн сонгуульд бусад нам эвсэл болон бие даагч нэрээ дэвшүүлээгүй аж. Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа 10 дугаар сарын 01-нээс 17-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ