Өсвөр үеийн үндэсний бөхийн аваргууд шалгарлаа

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:28:41

Говь-Алтай аймгийн өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдаан 3 насны ангиллаар болж 15 байгууллагын 50 гаруй өсвөрийн бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдлаа. 

Бага насанд  Дэлгэр сумын Б.Золбаяр,  дунд насанд Халиун сумын начин Б.Өгөөдэй, ахлах насанд Дэлгэр сумын заан Б.Өсөхбаяр нар түрүүлжээ. Насны ангилал бүрт эхний 4 байр эзлүүлэн шагнасан байна. Багийн дүнгээр Б.Нямжаргал дасгалжуулагчтай Дэлгэр сум, Д.Баянмөнх  дасгалжуулагчтай Баян-Уул сум, Э.Цэрэнтогтох дасгалжуулагчтай “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн  багууд эхний 3 байр эзэллээ. Хувийн дүнгээр нас насандаа түрүүлсэн бөхчүүд Дорноговь аймагт болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд