Улсын аварга малчин, тариаланчдын шагнал гардуулах хуваарийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог хоёрдугаар сарын 2-9-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулаад байна.
Засгийн газраас Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоолыг энэ сарын 17-нд гаргасан юм.