Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр Жон Подестаг томилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-02-01 10:31:06

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 1 /WP/. АНУ-ын Ерөнхийлөгчийн инновац, цэвэр эрчим хүчний төслүүдийг хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж буй Жон Подестаг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчөөр томилохоор Ерөнхийлөгч Жо Байден төлөвлөж байгаа тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.


Ж.Подеста одоогийн тусгай элч Ж.Керригийн албыг энэ хавар авах бөгөөд уг албан тушаалыг харьяалдаг Төрийн департамент руу шилжихгүй, харин "Цагаан ордонд үлдэх юм". Ж.Подестагийн албан тушаал нь албан ёсоор "Ерөнхийлөгчийн уурын амьсгалын асуудлаарх олон улсын бодлого хариуцсан ахлах зөвлөх" юм. 


Дээрх мэдээллийг  Ж.Подеста The Washington Post сонинд ярилцлага өгөхдөө баталсан байна. Тэрбээр дүгнэн хэлэхдээ "Ж.Керри уур амьсгалын асуудлаарх АНУ-ын тэргүүлэх байр суурийг эргүүлэн авчирсан бөгөөд түүний хүчин чармайлтаар бий болсон ахиц дэвшлийг бид хадгалах болно" гэжээ.   


Ж.Керри уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элчийн албан тушаалыг удахгүй орхиж, Америкийн удирдагчийн сонгуулийн штабт ажиллана гэж Цагаан ордноос нэгдүгээр сард мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ