Долоон буудлын эцсийн зогсоолд түр өөрчлөлт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-29 08:45:54

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ.

Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд  7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ